Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2024-11-01

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын                                                Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, Сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 9 дэх удаагийн сонгуулиар тойрогтоо хамгийн олон санал авсан нэр бухий 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч хавсралтаар баталсугай.

2. Нутгийн өөрөө удирдах ёсыг, төрийн удирдлагатай хослуулан нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулж, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажиллахыг нийт төлөөлөгчдед уриалсугай.

 

ХУРАЛ ДАРГАЛАГЧ                      Ч.АМАРЖАРГАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%