Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2020-02-01

Сумын Засаг даргын 2019 оны 03 сарын 21 ны өдрийн А\19 захирамжаар  Дөрвөлжин сумын Буга багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцад хяналт тавих комиссыг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаж ажлын хэсгийг соёлын төвийн эрхлэгч В.Очирдорж ахлаж ажиллалаа.
Тус ажлын хэсэг нь барилга баригдах явцад 2 удаа хяналт тавьж ажиллав. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд  хяналт хийх явцат илэрсэн бохир усны шугам  гаргах хоолой зургийн дагуу хийгдээгүй байсан, цахилгааны монтаж буруу хийгдэж байсан 2 зөрчлийг илрүүлж зураг хийсэн компанид уламжлан зургийн дагуу хийлгэж зөрчлийг арилгуулсан. Мөн цэцэрлэгийн барилгын шалыг угсрах явцад дээш хөндийрч зай завсар гарч байсныг газар дээр нь арга хэмжээ авч зөрчлийг  арилгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%